Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ.
Энэ жил үндэсний их баяр наадмаар тав хоног амрах юм байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар заасан байдаг.
Тэгвэл долоодугаар сарын 11-ний өдөр тухайн долоо хоногийн лхагва гарагт, 15-ны өдөр ням гарагт таарч байна. Иймд иргэд долоодугаар сарын 10-ны мягмар гарагт ажиллаад, 11-ний лхагва гарагаас эхлэн 16-ны даваа гараг хүртэл амрах юм.
Сэтгэгдэлүүд