нийгэмСэрэмжлүүлэг

KFC-ын “Зайсан” салбараар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчид хордлогонд орж ХӨСҮТ эмчүүлж байна

0

Дэлхий нийтийн сүлжээ хоолны газар KFC буюу шарсан тахиан хэрэглээ манай оронд ч нилээдгүй дэлгэрч хүн бүр үйлчлүүлэх болсон. Дэлхийн зарим улсад KFC-гийн шарсан тахиаг химийн аргаар таргалуулсан тул хүний эрүүл мэндэд хортой гэдгийг анхааруулаад байгаа юм. Харин манай оронд л KFC-гийн хоолны газар хөл хөдөлгөөн тасрахгүй байх ажээ. 

Тэгвэл саяхан буюу энэ сарын 9, 10, 11-ны өдөр KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлж, “Найзууд” багцыг авч идсэн болон захиалж авсан хүмүүс хордлогонд орсон тухай мэдээлэл гараад байна. 

Энэ талаар ЭМЯ-аас мэдээллэхдээ уг мэдээлэл үндэслэлтэй гэдгийг хэлжээ. Харин ХӨСҮТ-өөс ажлын хэсэг гарч асуудлыг судалхаар явсан гэжээ. 

Үүнтэй холбогдуулан, тухайн өдрүүдэд KFC сүлжээний Зайсан салбараар үйлчлүүлсэн тэр дундаа “Найзууд” багцыг авч идсэн хүмүүст хоолны хордлогын шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байгаа аж.  

Гэгээн валентины баярын ОНЦЛОХ БЭЛГҮҮД

Өмнөх нийтлэл

Ким Кардашианы аав Брюс Женнер 69 насандаа 21 настай модель залуутай шинэхэн амьдралаа эхлүүллээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм