нийгэм

“Анод”-ын дампуурлын өнгө “Голомт” дээр үзэгдээд эхлэв үү?

0

“Голомт” банкны эзэн Д.Баясгалан хэсэг хугацаанд саатуулагдан, шалгагдаж эхэлснээс хойш тус банкинд итгэх олны итгэл үгүй болсоор байгаа бололтой. Нөгөөтэйгүүр дансны эзний зөвшөөрөлгүйгээр данснаас дур мэдэн гүйлгээ хийдэг байсан гэх цочирдом мэдээлэл болон Иточутой холбогдсон хэрэг зэргээс нь болж “Голомт”-оос хадгаламж эзэмшигчид нь мөнгөө татаж, аж ахуйн нэгж байгууллагууд дансаа өөр банк руу шилжүүлж байгаа шум аль хэдийнэ олон нийтэд тархаад эхэлжээ.

Монголын арилжааны томоохон банкууд болох “Анод”, “Зоос” банк 2005, 2006 онуудад ээлж дараалан дампуурлаа зарлаж, түүний ул мөр одоо ч арилаагүй байна. “Анод” банкны хувьд 1200 гаруй хадгаламж болон хувьцаа эзэмшигчээ хохироосон маргаан эцэслэн шийдэгдэлгүй өнөөдрийг хүсэн. Дампуурлаа зарласнаас хойш 10 гаруй жилийн хугацаа өнгөрсөн ч асуудал нь нэг мөр шийдэгдээгүй атал дахин араас нь томоохон арилжааны банкны нэг болох “Голомт” банкинд ийнхүү асуудал үүсэв бололтой.

Сануулахад, МУ-ын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболд 4 сая ам.долларын авлига өгөхдөө “Голомт” банкны дансаар дамжуулсан. Ингэхдээ“Голомт банкны ТУЗ-ын дарга асан Д.Баясгалан дур мэдэн  Т.Ганболдын гарын үсэг, зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн байдаг. Тиймээс АТГ-аас Голомт банкийг үүсгэн байгуулагчдын нэг, хамгийн их хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын дарга асан Д.Баясгаланг энэ сарын 23-ны өдөр шалгаж, цагдан хорих 461-р ангид хорьсон. Ийнхүү Д.Баясгалан эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлснээр “Голомт” банк орших уу эс орших уу гэдэг л болж байна.

Голомт банкны нэр холбогдсон хууль бус үйлдлүүд ар араасаа ил болсоор, харилцагчид нь хадгаламжаа татаж, өөр банк сонгож эхэлснээр санхүүгийн чадавхи нь суларч эхэлсэн байж мэдэх юм?

Татварын ерөнхий газар, Сангийн яам, Монголбанкнаас НӨАТ-ын буцаан олголтыг цагаан сарын өмнө иргэдийн дансанд оруулсан. Гэвч Голомт банкны харилцагчид одоог хүртэл авч чадаагүй яваа гэнэ.

Тиймээс бухимдсан иргэд сошиал орчинд эгдүүцлээ илэрхийлээд эхэлж.

“Анод” банкны удирдлагууд шалгагдаж байх үед “Анод банкийг дампуурах гэж байна. Мөнгө байршуулдаг бол хурдан татаж авах нь зүйтэй” гэсэн яриа гарч байсан ч тус банкны зүгээс олон нийтийн дунд тарж байгаа яриаг няцаасаар нэг л өглөө дампуурлаа зарлаж, мөнгөө байршуулсан олон мянган иргэн хохироод үлдсэн гашуун түүх бий.

Олны үг ортой гэгчээр “Голомт” банкинд хадгаламжтай, харилцагч иргэд сэрэмжтэй байхад илүүдэхгүй биз ээ.

Хүн аз жаргалтай байх тусмаа энгийн хувцаслаж эхэлдэг

Өмнөх нийтлэл

Бүтээгчийнхээ зүүдэнд орж бодит амьдрал дээр хэрэгжсэн гайхалтай бүтээлүүд

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм