нийгэм

Хөвсгөл нуурт таван зорчигчтой автомашин живжээ

Таны сэтгэгдэл

Сар шинийн амралтаар буюу энэ сарын 6-ны өдөр Хөвсгөл нуурт автомашин живжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд “Модтой хошуу” гэдэг газар мөс цөмөрсний улмаас “Lexus 470” загварын автомашин живж, таван зорчигч эсэн мэнд гарсан тухай дуудлага онцгой байдлын албанд 11цагт ирсэн байна.

Живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд шумбалт хийхэд автомашин байгаагүй бөгөөд нуурын 60 м-ээс доош гүнд орсон байж болзошгүй тул татан гаргах ажиллагааг 19:00 цагт зогсоожээ.
 
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

669
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл