нийгэм

Монгол Улсын Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч өнөөдөр Төрийн соёрхол хүртлээ

Таны сэтгэгдэл

Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарчид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  зарлигаар “Төрийн соёрхол” хүртээхээр болсон. Түүний шагналыг битүүний өдөр гардуулан өгнө гэж байсны дагуу өнөөдөр их зохиолч маань Монгол улсын төрийн шагналыг хүртлээ. 

Нэрт яруу найрагч П.Бадарч 1960-аад оноос шүлэг бичиж эхэлсэн. Олны дунд алдаршсан “Есөн эрдэнийн орон” найраглалаараа л төрийн хишиг хүртэхээр байсан гэж яригддаг. Түүний 1981 онд бичсэн “Эх орны хилээс эх орондоо хэлэх үг”, “Байтагийн чулуу” ,“Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Цэрэг эх орны дуулал” дууны шүлгүүдэд  Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд “Есөн эрдэнийн орон” найраглалд Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч цол тус тус хүртээсэн юм.

780
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл