нийгэмОнцлох

Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах ЦАГИЙН ХУВААРЬ

0

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг баталжээ. Өөрөөр хэлбэл, худалдаа, үйлчилгээний газрууд доорх хуваарийн дагуу ажиллана.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Хүнсний дэлгүүр:  02 дугаар сарын  04–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 05.06 -нд амарч, 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хувиараар, 02 дугаар сарын 05-нд бүх салбар амарна. 02 дугаар сарын  06-нд хүнсний бүх салбарууд 11:00-20:00 цаг хүртэл ажиллаж, бусад салбар амарна. 02 дугаар 07-ны өдрөөс ердийн  цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Сансар” сүлжээний супермаркетууд: 02 дугаар сарын 04-ний өдөр 08.00-22.00, Сансар-22 Сонгинохайрхан 22-ын товчоо 08.00-23.00, Сансар-40 Энхтайваны өргөн чөлөө Улаанбаатар их дэлгүүр 10.00-22.00, Сансар-9 Баянцээлийн замын эсрэг талд 09.00-21.00, Сансар-10 Нарны зам Нарантуул ОУХТ 09.00-20.00 цаг хүртэл ажиллана.

Шинийн 1 буюу 02 дугаар сарын 05–ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 11.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 11.00-22.00 хүртэл ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 06-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-9.10.40 амарна, бусад супермаркетууд 10.00-22.00 хүртэл ажиллана.

Шинийн-3 буюу 02 дугаар сарын 07-ны өдөр Сансар-39 Баянзүрхийн товчоо 09.00-22.00, Сансар-40 Улаанбаатар их дэлгүүр 12.00-22.00 цагт ажиллаж, Сансар-9.10 амарна, бусад салбар 09.00-22.00 хүртэл ажиллана. 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Оргил супермаркетууд: Бүх салбар 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 02 дугаар сарын 03-ныг дуустал 09.00-23.00 цаг, 02 дугаар 04-нд 09.00-21.00 цаг хүртэл ажиллана. 02 дугаар 05-нд Энканто, Налайх, 6 буудал, Яармагийн Оргил салбар 10.00-20.00 цаг хүртэл ажиллана.02 дугаар сарын 06-нд бүх салбар 10-21.00 цаг хүртэл ажиллаад 02 дугаар сарын 07-наас энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд 08.00-23.00 цаг хүртэл ажиллана.Сар шинийн өдрүүдэд 02 дугаар сарын 05-ны өдөр  13:00-21:00 цаг, 02 дугаар сарын 06-нд 09:00-22:00 цаг хүртэл, 02 дугаар 07-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана.

“Миний дэлгүүр” ХХХ-ний сүлжээ дэлгүүрүүд: 02 дугаар сарын 03.04.07–ны өдрүүдэд  08.30-22.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 5-ны өдөр бүх дэлгүүрүүд амарна. МД-110 Буянт-ухаа 02 дугаар сарын 03.07-нд  08.30-24.00, МД-112 Саппоро, МД-117 Далай ээж 08.30-23.00 цагт ажиллана.02 дугаар сарын 08-ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt”  их дэлгүүр: 02 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд 09.00-23.00 цаг, 02 дугаар сарын 4-ний өдөр 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 05-ны өдөр амарна, шинийн 6.7-ны өдрүүдэд 12.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 08-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв: 02 дугаар сарын 04-ийг дуустал амрахгүй ажиллаж,  02 дугаар  сарын 05–ны өдрөөс 12-ны өдрийг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: 02 дугаар сарын 04–нд  09.00 -19.00 цагт ажиллаж,  02 дугаар сарын 5-8-ны өдрийг дуустал амарна. 02 дугаар сарын 09–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: 02 дугаар сарын 4–нд 09.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж, 02 дугаар сарын 5.6.7.8-ны /шинийн 1.2.3.4/ өдрийг дуустал амарч, 02 дугаар сарын 09 буюу шинийн 5-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: 02 дугаар сарын 04–нд өглөө 04.00–18.00 цагт  ажиллаж,  02 дугаар сарын 05-ны өдрөөс 11-нийг дуустал амарч, 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: 01 дүгээр сарын 28–наас 2 дугаар сарын 3-ныг дуустал ажиллаж, 02 дугаар сарын 04-ний өдрөөс 02 дугаар сарын 8-ныг дуустал амарна. 02 дугаар 09-ний өдрөөс  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Circle K конвенинс сүлжээ дэлгүүр: 6-р салбар Чингэлтэй дүүрэг Бөмбөгөр худалдааны төв, 11-р салбар Чингэлтэй дүүрэг Цэцэг төвийн хажууд байрлах салбарууд шинийн 1,2-ны өдрүүдэд амарна. Шинийн 3-наас эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллана.

Сар шинийн баярын өдрүүдээр дараах салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу 24 цагаар ажиллана.

  • 1-р салбар УИД-с Peacemall явах замд
  • 2-р салбар Спортын төв ордны эсрэг талд
  • 3-р салбар Сансарын Баянцээлийн хажууд
  • 4-р салбар Тэнгисийн MN Tower
  • 5-р салбар 3,4-р хороолол 1000 нэрийн барааны баруун гар талд
  • 7-р салбар Ард кино театрын талбайн хойд хэсэгт
  • 8-р салбар Зайсан дахь Buddha Vista
  • 9-р салбар Модны 2-ийн автобусны буудал дээр
  • 10-р салбар 5-р сургуулийн эсрэг талд
  • 12-р салбар Багшийн дээдийн зүүн зүгт явдаг автобусны буудлын урд
  • 13-р салбар Баянгол дүүрэг төмөр зам Вокзалд байрлаж байна.
  • 14-р салбар Сүхбаатар дүүрэг МУИС-н 2-р байрны эсрэг талд Канион төвд
  • 15-р салбар Төв номын сангийн хажууд ертөнцийн зүгээрээ зүүн гар талд
  • 16-р салбар Сүхбаатар дүүрэг Хүүхдийн 100, Улаанбаатар банкны хажууд байрлаж байна.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 02 дугаар сарын 04-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж,  02 дугаар сарын 5.6.7–нд  амарна. 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 04–нд  ердийн цагийн хуваариар ажиллаж, 02 дугаар сарын 5.6.7-нд амраад, 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторан, баар цагийн хуваарийн дагуу ажиллана. 

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд:  02 дугаар  сарын 04–нд  2 ээлжтэй салон 09.00 –21.00  цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 02 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд амарна.  

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 04–нд  09.00 –17.00  цаг хүртэл  ажиллаж, 02 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд амарна.  

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 02 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн ажиллана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана. 

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ. 

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 89 чиглэлд их багтаамжийн 700 автобус, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, шөнийн тээврийн үйлчилгээний 1 чиглэлд автобус буюу нийт 710 автобус үйлчилгээнд ажиллана. 

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсанд 24 цагийн турш өгөх боломжтой.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба – 343048, 343004,  Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба –  345909  / БГД, СХД, ХУД /,   Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба  –  353570   / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.   Мөн дуудлагын төвийн 70047004дугаараар дуудлагыг хүлээн авна.

УС ХАНГАМЖ

Сар шинийн баярын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд:

Шугамаар ус хангах алба

 Сар өдөр Гараг Ажиллах цаг
Энгийн өдрүүдэд ажиллахцагийн  хуваарьБаярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь
2019.02.05Мягмар10:00 -14:0016:00 -20.00Амарна
2019.02.06Лхагва10:00 -14:0016:00 -20:00Амарна
2019.02.07Пүрэв10:00 -14:0016:00 -20:0010:00 -14:0016:00 -20:00
2019.02.08БаасанАмарна10:00 -14:0016:00 -20:00
2017.02.09Бямба10:00 -14:0016:00 -20:0010:00 -14:0016:00 -20:00
2017.02.10Ням10:00 -14:0016:00 -20:0010:00 -14:0016:00 -20:00

Зөөврөөр ус хангах алба

 Сар өдөр Гараг Ажиллах цаг
Энгийн өдрүүдэд ажиллах цагийн хуваарьБаярын өдрүүдэд ажиллахцагийн хуваарь
2019.02.05Мягмар10:00 -14:0016:00 -20:0010:00-14:0016:00-20:00
2019.02.06Лхагва10:00 -14:0016:00 -20:00Амарна
2019.02.07ПүрэвАмарнаАмарна
2019.02.08Баасан10:00 -14:0016:00 -20:0010:00 -14:0016:00 -20:00
2019.02.09Бямба10:00 -14:0016:00 -20:0010:00 -14:0016:00 -20:00
2019.02.10Ням10:00 -14:0016:00 -20:0010:00 -14:0016:00 -20:00

Жич: Хүй 7 худагт 3 цэвэр усны машин  22 усан санд ус тээвэрлэж, хүргэж үйлчилнэ.

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. 02 дугаар сарын 05.06.07-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны 2 машин бэлэн байдалд ажиллана. Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 7015706670157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна. 

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өмчит газруудын  утасны жагсаалт:

 №БайршилХарьяа салбар компаниудЭэлжийн инженер,оператор
1Төвийн түгээх төвТөвийн түгээх төв254780
2Баруун түгээх төвБаруун түгээх төв70282484
3Зүүн түгээх төвЗүүн түгээх төв70006560
4УлаанхуаранХэрэглэгчдэд үйлчлэх төв -1463620
5Дэнж найрамдалХэрэглэгчдэд үйлчлэх төв -270150452
6Дэнж сансарХэрэглэгчдэд үйлчлэх төв -3456266
7Их алтан тэвшХэрэглэгчдэд үйлчлэх төв -4455025
8Зүүн сэлбэХэрэглэгчдэд үйлчлэх төв -570001251
9БатдулаанХэрэглэгчдэд үйлчлэх төв -6325746
10ЧинхүрээХэрэглэгчдэд үйлчлэх төв -770115764
11Энхтулга -ӨргөөХэрэглэгчдэд үйлчлэх төв -8321641
12ГанзамХэрэглэгчдэд үйлчлэх төв -9367152
13Түшээ дунд голХэрэглэгчдэд үйлчлэх төв -10341786
14Баруун их нарлагХэрэглэгчдэд үйлчлэх төв -1170122088
15Гандан дэнжХэрэглэгчдэд үйлчлэх төв -1270149733
16Хүрээ дэнжХэрэглэгчдэд үйлчлэх төв -1370135560
17Ашид мөнхХэрэглэгчдэд үйлчлэх төв -1470187493
18Өнөр энхХэрэглэгчдэд үйлчлэх төв -1570288189
19Таван шарХэрэглэгчдэд үйлчлэх төв -1670171150

Жич: Шуурхай ажиллагааны утас –70005454

Мөн хувийн хэвшлийн конторуудын ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбооны “Нэгдсэн дуудлага мэдээллийн төв”-ийн 7555-1955, Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төвийн “Дуудлагын нэгдсэн төв”-ийн 70044004 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

“Улаанбаатар  Буян” компани  Сар шинийн баярын  өдрүүдэд /шинийн 1.2-ны/ 02 дугаар сарын 05,06-нд 09:15:00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 07-ны өдрөөс  ердийн  цагийн  хуваарийн  дагуу 08.00 -18.00 цаг хүртэл ажиллана. Холбогдох утас:70162222

ЗУРХАЙ: Өнөөдөр билгийн тооллын битүүн

Өмнөх нийтлэл

Цагдаагийн байгууллага өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм