нийгэм

Талийгаач цэргийг өнөөдөр хөдөөлүүлж байна

Таны сэтгэгдэл

Өнгөрсөн намар цэрэгт татагдсан 19 настай Б.Алтантулга Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид хувиарлагдсан ч 2019.01.22-ны өдөр нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан.

Нийгмийн анхаарлыг татсан энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа юм. Тиймээс талийгаачийн үхлийн тухай мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд өгөхгүй байхыг ар гэрийнхнээс нь хуулийн байгууллагаас хүссэн гэдгийг эх сурвалж хэлж байна.

Талийгаачийг өнөөдөр хөдөөлүүлж байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

597
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл