Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 23. Сумъяа гараг. Салхины эх одтой, есөн улаан мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 8 цаг 23 минутад мандан, 17 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Сэтгэгдэлүүд