“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Нарангаас дараах асуултад тодруулга авлаа. Түүний тухай “500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ”, “Хувьдаа 87 орон сууцтай” гэх мэдээлэл сошиал сүлжээнд тарсан юм.
Д.Бямба-Очирыг өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-аас баривчилсан бөгөөд нэг сарын хугацаанд цагдан хорьж, одоогоор батлан даалтанд гаргаж холбогдох хэргийг шалгаж байгаа юм.
-“УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир 500 сая төгрөгийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Д.Бямба-Очирыг өнгөрсөн оны аравдугаар сард АТГ-аас баривчилсан нь үнэн. Гэхдээ 500 саяын авлига авсан, үйлдэл дээрээ баригдсан энэ тэр бол худлаа. Энэ тухай АТГ-аас өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд үгүйсгэж мэдээлэл хийсэн.
-Бас хувьдаа 87 орон сууцтай гэх мэдээлэл гарсан. Дулаанаар хангасан хотхон болгондоо нэг байр авдаг гэх мэдээлэл байна?
–АТГ-ынмөрдөн шалгалтын явцад Д.Бямба-Очир нь хувьдаа 87 байртай гэх мэдээлэл нотлогдоогүй, үндэслэлгүй болох нь тогтоогдсон. Энэ талаар мөн АТГ-аас мэдэгдэл хийж, Д.Бямба-Очирыг албан ёсны бүртгэлтэй гурван орон сууцтай гэсэн тайлбар өгсөн байгаа. Тэгэхээр дулаанаар хангасан хотхон болгондоо нэг байр авдаг гэх мэдээлэл ор үндэсгүй, гүтгэлэг. Харин одоо түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр нуугдмал хөрөнгөтэй эсэхийг шалгаж байгаа.
-Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн телевизэд өгсөн ярилцлагадаа “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очирыг эхнэрийнхээ хамаарал бүхий компаниар дамжуулан тендер авдаг байсан” тухай ярьсан. Энэ үнэн үү?
–Энэ тухай өөрөөс нь тодруулахад “2014, 2015 онд эхнэрийх нь хамаарал бүхий компани нээлттэй тендерт оролцож байсан юм билээ. Гэхдээ тухайн үед Д.Бямба-Очир “УБДС” ТӨХК-ийн захирлаар томилогдоогүй байсан байгаа юм. Энэ нь өөрийнх нь албан тушаалтай хамаарал, оролцоогүй болох талаар Ц.Даваасүрэн сайдад мэдэгдэл хүргүүлсэн байгаа.
эх сурвалж: itoim.mn
Сэтгэгдэлүүд