Аргын тооллын 1 сарын 24, Бархасвадь гараг. Билгийн тооллын 19, Бага морь одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.
Таны сэтгэгдэл
643
Ц. Ганзориг
Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм
6597 нийтлэл
Холбоотой мэдээ
УИХ-ын гишүүн П.Сайнзоригийг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүүтэй маргалдан зодуулжээ
УИХ-ын гишүүн П.Сайнзориг урд шөнө бусдад зодуулсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тэрбээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ бусдын биед…
2026.02.06