нийгэм

“70 агшин-70 түүх” уралдаан зарлав

Таны сэтгэгдэл

Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан Хятадын төв телевиз CCTV-гийн Монгол хэлний салбар, Монголын гэрэл зураг, мэдээллийн MONGOLIAN PHOTO NEWS сэтгүүлээс хамтран “70 агшин-70 түүх” сэдэвт гэрэл зургийн тааварт уралдаан зарлаж зарлав.

CCTV-гийн Монгол хэлний салбарынmn.cctv.com сайт болон фэйсбүүк дэхcctvmongol пэйж, Монгол улсын inet.mn сайтуудад өдөрт нэг түүхэн гэрэл зургийг асуултын хамт нийтлэх юм байна. Уралдаанд оролцогчид тухайн гэрэл зургийн доорх сэтгэгдлийн хэсэгт асуултын хариуг бичих бөгөөд нийт гурван сарын хугацаанд 70 гэрэл зурагт хангалттай хариулт өгсөн нэг хүнийг“Хуавэй” брэндийн хамгийн сүүлийн үеийн гар утсаар урамшуулах ажээ.

Хөрш орнуудын уламжлалт харилцааг олон нийтэд сурталчлах зорилгоор 70 жилийн түүхэнд болж өнгөрсөн онцлог, сонин содон үйл явдлыг 70 гэрэл зургаар төлөөлүүлэн харуулахыг эрхэм болгосон тус тааварт уралдаан нь хоёр орны найрамдалт харилцааны түүхийн талаарх хүүхэд, залуусын мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэхэд чиглэгджээ

746
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл