Энэ сарын 12-13-ныг шилжих шөнө буюу өнгөрсөн бямбаас ням гарагт шилжих шөнийн 01.00 цагийн үед БЗД-ийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст зодоон болоод байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид Баянмонгол хороололд очсон байна. Гэтэл ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар н.Ариунбатын гэрт согтууруулах ундаа хэрэглэж байгаад хоорондоо маргалдаж, зодолдсон аж.
Улмаар нэгнийхээ толгойг гэмтээсэн асуудал гарчээ. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа юм байна.
Асуудалд холбогдсон хурандаа Н.Ариунбат нь өмнө БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн даргаар ажиллаж байсан. Гэвч албан хаагчтайгаа архи ууж байгаад зодоон хийсэн хэмээн шийтгүүлэн албан тушаал өөрчлөгдөж байжээ. Харин дэд хурандаа н.Отгонжаргал нь СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэв журмын тасгийн даргаар ажиллаж байсан юм байна.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.
Сэтгэгдэлүүд