энтертаймент

Ертөнцийн миссүүдийн будаггүй төрх

0

“Дэлхийн мисс”, ”Ертөнцийн гоо бүсгүй” зэрэг томоохон тэмцээний ялагч гоо бүсгүйчүүд эгэл амьдрал дээрээ хэрхэн харагддаг, юу сонирхдог талаар танилцуулж байна.

1. Катриона Грей

Ертөнцийн миссүүдийн будаггүй төрх

Шалгаруулалт: “Ертөнцийн гоо бүсгүй- 2018”

Улс: Филиппин

Шагнал: Тэргүүн байр

Катриона Грей хөтлөгч мэргэжилтэй бөгөөд Филиппиний томоохон сувагт мэргэжлээрээ ажиллахын сацуу театрт тоглодог. Мөн ДОХ, ХБХВ-ийн халдвартай хүмүүст тусалдаг Love Yourself Philippines байгууллагыг үүсгэн байгуулагчдын нэг юм.

2. Тамарин Грин

Ертөнцийн миссүүдийн будаггүй төрх

Шалгаруулалт: “Ертөнцийн гоо бүсгүй- 2018”

Улс: Өмнөд Африк

Шагнал: Дэд мисс

Гоо бүсгүйн тэмцээнд оролцож байхдаа тэрээр Кейптаун хотын анагаах ухааны их сургуулийн төгсөх ангид суралцаж байжээ. 2015 онд Тамарин сүрьеэ өвчин туссан ч өвчнөө даван туулж гоо бүсгүйн тэмцээнд түрүүлж чаджээ.

3. Стефани Гутьерес

Ертөнцийн миссүүдийн будаггүй төрх

Шалгаруулалт: “Ертөнцийн гоо бүсгүй- 2018”

Улс: Венесуэл

Шагнал: Гуравдугаар байр

Стефани Гутьерес өнөр өтгөн гэр бүлд өсөж хүмүүжсэн.Венесуэлийн их сургуульд хуульчаар суралцдаг бүсгүй ирээдүйд телевизэд ажиллах сонирхолтой гэнэ.Чөлөөт цагаараа театр очих дуртай.

4. Киара Лиз Ортега

Ертөнцийн миссүүдийн будаггүй төрх

Шалгаруулалт: “Ертөнцийн гоо бүсгүй- 2018”

Улс: Пуэрто-Рико

Шагнал: Дөрөвдүгээр байр

Киара Лиз Ортега хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, настнуудад туслах Centro Inés байгууллагад ажилладаг.

5. Хэ Хэн Нье

Ертөнцийн миссүүдийн будаггүй төрх

Шалгаруулалт: “Ертөнцийн гоо бүсгүй- 2018”

Улс: Вьетнам

Шагнал: Тавдугаар байр

Эдийн засгийн чиглэлээр коллежид суралцах мөнгө олохын тулд Хэ Хэн Нье гэрийн үйлчлэгчээс эхлээд загвар өмсөгч хүртэл олон төрлийн ажил хийж иржээ. Харин одоо Ази, Африкийн охидын боловсролыг дэмжих хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдаад байна.

6. Ванесса Понсе де Леон

Ертөнцийн миссүүдийн будаггүй төрх

Шалгаруулалт: “Дэлхийн мисс-2018”

Улс: Мексик

Шагнал: Тэргүүн байр

Ванесса Понсе де Леон олон улсын худалдааны чиглэлээр Гуанахуатогийн их сургуулийн диплом авчээ.Гар бөмбөг тоглох, зураг зурах сонирхолтой.

7. Николин Пичапа Лимснукан

Ертөнцийн миссүүдийн будаггүй төрх

Шалгаруулалт: “Дэлхийн мисс-2018”

Улс: Тайланд

Шагнал: Дэд мисс

Николин Пичапа Лимснукан нутагтаа бизнес удирдлагын чиглэлээр суралцдаг оюутан. Мөн  кикбокс, усанд сэлэлтээр хичээллэдэг бөгөөд Ерөнхийлөгч Барак Обамагийн нэрэмжит сайн дурын ажилтнуудын шагнал хүртсэндээ бахархдаг гэнэ..

8. Мария Василевич

Ертөнцийн миссүүдийн будаггүй төрх

Шалгаруулалт: “Дэлхийн мисс-2018”

Улс: Беларусь

Шагнал: Гуравдугаар байр

Мария Василевич эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж, хэд хэдэн эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ. Уран зураг, бүжиг сонирхон судалж, дугуйгаар аялах дуртай.

9. Маэва Кук

Ертөнцийн миссүүдийн будаггүй төрх

Шалгаруулалт: “Дэлхийн мисс-2018”

Улс: Франц

Шагнал: Зургадугаар байр

Маэва Кук олон улсын эдийн засгийн чиглэлээр их сургуульд суралцдаг ч жүжигчин болохыг мөрөөддөг. Чөлөөт цагаараа экстрим спортоор хичээллэх дуртай гоо бүсгүй Майкл Бублегийн шүтэн бишрэгч гэнэ.

ОБЕГ: Цас орж, явган шуурга шуурах тул холын замд гарахгүй байхыг зөвлөж байна

Өмнөх нийтлэл

Бээжинд заавал үзэх 10 газар

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент