Энэ долоо хоногт 11 настай хүү сургуулийн хөл бөмбөгийн талбайн төмөр хаалганд цохиулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Нийслэлийн Боловсролын газраас тус сургууль дээр ажлын хэсэг байгуулан ажиллаж дүгнэлтээ танилцуулсан байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургууль дээр үүссэн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 06 дугаар сарын 19, 20-ний өдрүүдэд тус сургууль дээр ажлын хэсэг ажиллажээ.
Ажлын хэсгийн дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлээгүй ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон. Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөллөө хэмээн Боловсролын яамнаас мэдээлсэн юм.
Сэтгэгдэлүүд