нийгэм

Сүм хийд, шашны байгууллагуудыг шалгаж байна

Таны сэтгэгдэл

Нийслэл хотын хэмжээнд шашны үйл ажиллагаа явуулж буй сүм хийд, шашны байгууллагуудад Нийслэлийн Онцгой байдлын газраас гүйцэтгэлийн хяналт шалгалт явуулж байна.

Тодруулбал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр баталсан Сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах тухай хууль болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт бус болон гүйцэтгэлийн хяналт шалгалтын удирдамжийн дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Шалгалтын ажиллагаа нь нэгдүгээр сарын 25-ныг хүртэлх хугацаанд үргэлжлэх бол гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хоёрдугаар сарын 14-ны өдрийн хооронд тус тус зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

663
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл