нийгэм

Хатгаанаас болж нас барах тохиолдол ихэсчээ

Таны сэтгэгдэл

Агаарын бохирдлын улмаас сүүлийн жилүүдэд хатгаа өвчний өвчлөл нэмэгдэж, эдгэрэлт удааширч, хүндрэх болжээ. Үүнээс  үүдэн нас барах тохиолдол цөөнгүй гарах болсныг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн клиникийн профессор, тэргүүлэх зэрэгтэй, Уушгины тасгийн их эмч Ц.Батцэнгэл хэлж байв. Тэрбээр “Агаарын бохирдол бол энэ асуудлын хамгийн гол үүсгэгч, нөлөөлөгч юм. Уг нь хатгаа гэдэг маань амьсгалын замын цочмог, халдварын шалтгаантай өвчин. Гэтэл эдгэрэлт удааширч, хүндрэх болсон. Бид дотоод орчныхоо агаарыг цахилгаан төхөөрөмж буюу агаар шүүгч ашиглан хортой химийн бодис, бактер, вирус, мөөгөнцөр, тоос, тоосонцороос нь арилган цэвэршүүлэх гэж оролдож байна. Гадаад орчинд бол маск зүүж өөрийгөө хамгаалахаас өөр ямар ч арга байхгүй” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Агаарын бохирдол нь гуурсан хоолойн багтраа өвчин буюу астма, уушгины архаг үрэвсэлт өвчин үүсэх шалтгаан болдог байна. Цаашлаад уушгины хорт хавдар үүсэх шалтгааныг эмч мэргэжилтнүүд агаарын бохирдолтой холбон тайлбарлаж байгаа юм.

810
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл