энтертаймент

Lemons хамтлаг “Red album” цомог пянз болгосны баяраа хийнэ

Таны сэтгэгдэл

Lemons хамтлагийн анхны “Red album” цомог 2006 онд гарч байсан билээ. Тэгвэл уг цомог пянз хэлбэрээр гарч байна. “Улаан пянз”-ыг зөвхөн CHOCO Metropolis Club-т энэ сарын 23-нд  болох пянзний баярын үеэр худалдаалах юм байна.

Тодруулбал, пянзны нээлтийн баяр энэ  сарын 23-нд CHOCO Metropolis Club-д 19:00 цагаас эхлэх бөгөөд урилгаар дуучин Бат Оргил, Оргил, Magnolian хамтлаг нар оролцох болно. Мөн Lemons хамтлагийн бүхий л хит дуунууд энэ үдэш эгшиглэх бөгөөд үргэлжлүүлээд CHOCO Metropolis Club-ийн DJ нар доргиох юм.

983
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл