нийгэм

Бүргэдчин охин Н.Айшолпан МУ-ын ерөнхийлөгчин зарлигаар “Алтан гадас“ одон хүртлээ

Таны сэтгэгдэл

“The Eagle Huntress“ киногоор дэлхийд танигдсан бүргэдчин охин Н.Айшолпан өнгөрсөн онд өөрийн тоглосон баримтат киногооро Монголдоо төдийгүй дэлхий нийтээр олны танил болсон билээ.

Тэгвэл бүргэдчин охин  Н.Айшолпан өнөөдөр МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртлээ.

Н.Айшолпан охин Өлгий хотын Заид бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангид суралцдаг бөгөөд 2014 онд АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй “Олигвы Энтертайнмент”-ын бүтээсэн “The Eagle Huntress“ нэртэй баримтат киноны гол дүрд тоглосон нь түүнийг дэлхийд Монголоо таниулах алхамын эхлэл болсон юм.

 Кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх аж. Уг кино 2016 онд АНУ-ын 100 гаруй хотод, 2017 оны дөрөвдүгээр сард Монголд нээлтээ хийж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан билээ.

780
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл