нийгэм

ЯАРМАГИЙН ГҮҮРЭН ДЭЭР ГАРСАН ОСЛООС БОЛЖ ОЛОН ХҮҮХЭД ЭЕШ-ААСАА ХОЦОРЧЭЭ

Таны сэтгэгдэл

Өнөө өглөө Яармагийн гүүрэн дээр зам тээврийн осол гарснаас болж битүү түгжрэл үүсчээ. Тодруулбал, приус маркийн автомашины жолооч зам засварын ажил хийж байсан том тэрэгтэй мөргөлдсөнөөс болж гацаа үүсгэсэн байна.

Түгжрэлээс болж олон иргэн ажлын цагтаа амжиж ажилдаа ирээгүй бол Яармаг чиглэлээс ирж Монголхэлний шалгалт өгөх байсан олон хүүхэд ЭЕШ-аасаа хоцорсон талаарх мэдээлэл байна.

Боловсролын үнэлгээний төвөөс элсэгчдэд замын түгжрэл бөглөрөл их байгаа тул тооцож гэрээсээ гарч байхыг хоёр хоногийн өмнө анхааруулж сануулж байсан билээ.

Тэгвэл өнөөдөр олон хүүхэд шалгалтаа өгч чадаагүй хоцорсон байна. Эцэг эхчүүд болон шалгалтандаа орж чадаагүй хүүхдүүдийн зүгээс “Ганц хүнээс болж хүүхдүүд хохирох ёсгүй. Шалгалтыг нь нөхөж авах ёстой. Тооцоолж байгаагүй асуудал гарсан болохоор харгалзаж үзэх байлгүй дээ. Олон хүүхэд нулимсаа урсгаж байна” гэсэн юм.

Энэ талаар эргэн мэдээлнэ.

О.Сайхан
Оллоо.mn

884
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл