нийгэм

NEXT STOP –ын шилдгүүдээр хэн хэн шалгарав?

0

Нэкс стопийн шилдгүүд шалгарчээ. Олон нийтийн санал асуулгаар нэр дэвшигчдээ тодруулж, шилдэг 66-г нь олон нийтийн болон зохион байгуулагчдын саналаар шалгаруулсан гэнэ. Шалгарсан залуусыг харахад нэгэн сонирхолтой дүр зураг харагдаж байна.

Нийгэм улс төрийн салбарт нэг ч их хурлын гишүүн, сайд том дарга нар алга. Харин мэдлэг боловсролтой хэмээн үнэлэгддэг сангийн дэд сайд, муулуулан барин ажлаа чамбай хийгээд яваа агентлангийн хэдэн дарга нар л  оржээ. АН, МАН ын гол хүмүүс нь бас алга, НАМЗХ,АЗХ-ны дарга нар нь ч сураггүй.

Харин JCI, Lead Mongolia байгууллагын залуусын төлөөлөл нилээн хэд орсон нь хүмүүс энэ заваан улс төрөөс, өнөөгийн урстөрчдөөс нүүр буруулж, ямар ч итгэл найдвар хүлээлгэхгүй болжээ гэдгийг харуулах мэт. Харин нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг, хүчтэй дуу хоолой болж чадах шинэ үеийг хүсэмжилж буйг харж болохоор.

Эдийн засаг, бизнесийн салбарт шалгарагсдыг нь шинжвэл ихэнх нь бор зүрхээрээ гарч ирсэн, мэдлэг боловсолтой, эрчтэй ид хийж бүтээж яваа залуус харагдана. Харин Үе залгамжлагчид буюу “хунтайж гүнж”нараас Е-мартын Б.Баттүшиг,  Монполиметийн Мөнхнасан нар л орсон нь бас анхаарал татаж байна шүү.

  • 2

  • 4

Маргааш ес эхэлнэ

Өмнөх нийтлэл

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм