нийгэм

Татвараа төлөхгүй бол лацдаж, үйл ажиллагааг нь хаана гэж сүрдүүлжээ

0

Татварын байцаагч нарын бүдүүлэг харилцаа, хандлага зарим тохиолдолд хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Тэгвэл өнөөдөр БЗД-ийн татварын байцаагчид цагдаа нараар хүч нэмэгдүүлэн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуй нэгжүүдийг дарамталсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дарга энэ сарын 03-ны өдөр гаргаж, татварын өрийг төлүүлэх утга бүхий тушаал гаргажээ.

Энэ тушаалын дагуу тус дүүргийн татварын байцаагч нар ААН-үүдийн дансыг нь хаасан байна. Үүгээр ч зогсохгүй өнөөдөр байгууллага бүрт цагдаа нараар хамгаалуулж “Өнөөдөр 18:00 цагаас өмнө өрөө өгөхгүй бол үйл ажиллагааг чинь зогсооно, хаана, лацдана. Мөн 4 000 000 төгрөгөөр торгоно. Эд хөрөнгө хураана” хэмээн сүрийг үзүүлсэн байна. Энэхүү дарамтлан сүрдүүлэх ажиллагааг 5-6 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн гэдгийг эх сурвалж хэлж байна.

Татвараа цаг хугацаанд нь төлөөгүй нь тухайн ААН-үүдийн буруутай үй ажиллагаа мөн үү гэвэл мөн. Харин үйл ажиллагааг нь зогсоож, хаахаар тухайн байгууллага хэрхэн орлого олох вэ?

Аливаад хүчээр хандаж болох ч арай ингэж муйхарлаж болохгүй л баймаар…

  • 1

  • 2

  • 3

Татвараа төлөхгүй бол лацдаж, үйл ажиллагааг нь хаана гэж сүрдүүлжээ

Өмнөх нийтлэл

“Мандухай сэцэн хатан“ киноны хөгжим анх удаа бүрэн эхээрээ эгшиглэнэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм