нийгэм

Монголчууд хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр хулгай хийж байгаад баригдсан гэв

Таны сэтгэгдэл

Оросын Лента.ру сайтнаа монголчууд хөл бөмбөгийн ДАШТ-ний үеэр хулгай хийж байгаад баригдсан талаар мэдээлжээ. зургадугаар сарын 14-нд Мексикийн иргэн Очоа Агулиар Мануэль гэх эр цагдаагийн газар дуудлага өгчээ.

Тэрбээр Лужники цэнгэлдэх рүү явж байхдаа хэтэвчнээ суйлуулчихлаа гэж цагдаагийн газар ирсэн байна. Хэтэвчинд түүний пасспорт, цагаачлалын карт, 840 долларын өртөг бүхий хөл бөмбөгийн дөрвөн тасалбар байсан гэж мэдүүлжээ. Энэ хэрэгт сэжиглэг хоёр монгол иргэнийг баривчилсан бөгөөд Цэцгээ Туяа гэх 1975 онд төрсөн эмэгтэй болон Самбуу Батболд гэх 1972 онд төрсөн эрэгтэй нарыг саатуулан хулгайд алдсан эд зүйлийг хураан авчээ.

Одоогоор энэ хэргийн талаар өөр дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй байгаа аж. Ямартаа ч манай хойд хөршид болж буй томоохон арга хэмжээнд монголчууд маань улсынхаа нэрийг сэвтүүлсэн аар саархан хэрэгт холбогдож байгаа нь тун таагүй л мэдээ болж байна. Оросын энэ сайт дээр монгол хулгайч нар Москвад иржээ хэмээн гарчиглан мэдээ гарсан байгааг харах хэцүү л юм.

dorgio.mn

808
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл