нийгэмОнцлох

Фэйсбуукээр танилцсан эмэгтэй дөнгөж төрсөн нярай хүүхдийг нь хулгайлжээ

0

Энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтад дөрөв хоногтой нярайг хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, хохирогч эмэгтэй А нь Сэлэнгэ аймгийн иргэн бөгөөд Улаанбаатарт амаржаад нөхрөө хүлээн найзындаа байжээ.

Xохирогч А нь төрөх эмнэлгээс Тахилтад байдаг найзындаа гарч, хөдөөнөөс нөхрөө ирж авахыг хүлээж байх үед гарчээ. Цахим сүлжээгээр танилцсан эмэгтэй түүнийг эмнэлгээс гараад удаагүй байхад нь дахин чатлаж “Танай хүүхдэд бэлэг өгөх гэсэн юм. Гэрийн хаягаа заагаад өгөөч” хэмээгээд, энэ сарын 4-ний орой найзынх нь гэрт бэлэг бариад иржээ.

Фэйсбүүк хуудасны “Ээжүүдийн групп”-с танилцсан шинэхэн танил нь  хохирогчийн хүүхдэд бэлэг өгнө хэмээн найзынд нь ирж хоносон бөгөөд хүүхдийг салхилуулахаар авч гараад зугтжээ. Хохирогч А нь тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэж, улмаар сэжигтэн эмэгтэйг эрэн сурвалжилснаар 6-р сарын 7-8-нд шилжих шөнө хүүхдийг эсэн мэнд олж ээжид нь хүлээлгэн өгчээ.

Хохирогчийн хэлж буйгаар, хүүхэд аваад зугтсан эмэгтэй 45 минутын дараа фейсбүүкээс блок хийгээд, би төрчихлөө гэсэн пост оруулсан байсан гэжээ. Харин сэжигтэн эмэгтэй цагдаагийн байгууллагад мэдүүлэхдээ “Хохирогч гэгдэх А ньхүүхдээ үрчлүүлнэ гэж хэлчихээд одоо намайг хүүхдийг хулгайлсан мэтээр гүтгэж байна” хэмээжээ. 

Т.Хулан: “Хүү маань айсан байдалтай, ямар нэг юмнаас зугтаж байгаа байдалтай олдсон”

Өмнөх нийтлэл

Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм