нийгэм

Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

0

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө хүйтний эрч суларна.

2018 оны 11 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас, 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 29-нд зарим газраар, 30-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын Өвөр хоолойгоор секундэд 12-14 метр, 1-нд нутгийн баруун хагаст, 2-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч Дархадын хотгороор шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна. 1-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

MES 2018 зорьж очих 10 шалтгаан

Өмнөх нийтлэл

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм