“American Next top model“ шоуны ялагчдад Тайра Бэнкс хүндэтгэлтэйгээр “Баяр хүргэе Та Америкийн дараагийн топ моделиор шалгарлаа. Модель болох гараагаа аль хэдийн эхэлчихсэн та одооноос эхлэн жинхэнэ моделиор ажиллах боллоо“ хэмээн хэлдэг.
Analeigh Tipton, Yaya DaCosta нар тус шоунаас төрөн гарсан моделиудаас загварын ертөнцөд хамгийн амжилттай яваа билээ. Зарим нь шоунд амжилттай оролцсон ч загварын каррьер хөөгөөгүй юм.
Ингээд шоуны оролцогчидтой холбоотой эмгэнэлтэй бөгөөд аймшигтай бодит баримтыг нийтэллээ.
Аллага
Тэмцээний 21-р улирлын ялагч 19 настай Миржана Пухар гэртээ байхдаа буудуулан хөнөөгдсөн бөгөөд 23 настай найз залуу Жонатан Элварадо, өрөөний найз 21 настай Жусмар Гонзага-Гарсиа нар хамт байжээ. Хар тамхитай холбоотой байж магадгүй уг хэргийн сэжигтнээр цагдаагийнхан 19 настай Эммануэл Рэнжелийг баривчилсан ба түүнийг гурван ч хүн амины хэргээр ялласан аж.
Шорон
2013 оны 6-р сард шоуны 8-р улирлын шигшээд шалгарч байсан Рений Элвэй (шоуны нэр нь Рений Дэвит). Палм Спрингд гэмт бүлэглэлийнхэн 6 цагийн турш цагдаа, тусгайгийнхантай хийсэн зэвсэгт мөргөлдөөний дүнд тэднийг баривчилжээ. Гэмт этгээдүүдийн дунд Рений байсан юм. Тэрээр хулгайн дөрвөн бүлэг хэрэг, тээврийн хэрэгслийн нэг хулгай, галт зэвсэг ашиглан үйлдсэн нэг гэмт хэрэг, олон нийтийн амар амгалан байдалд халдсан нэг гэмт хэрэг үйлджээ. Рений энэ үйлдлүүддээ 12 жилийн хорих ял сонссон бөгөөд хохирогчдод 58 сая гаруй долларын нөхөн төлбөрыг барагдуулах ёстой аж.
Тайчигч & мансуурагч
8-р улирлын оролцогч Жаил Страусс шоунаас мансуурах донтолтоо дарж чадаагүйн улмаас хасагдаж байжээ. Next top model шоунаас зургаан жилийн дараа гэр оронгүй болсон тэрээр мөнгө олохын тулд тайчиж эхэлсэн юм. Найз нарынх нь нэг нь мансууруулах бодисоо хэтрүүлсний улмаас нас баржээ.
Эдгэсэн нь
5-р улирлын ялагч Лиза Д’Амато архи, марихуан, кокаин тэр бүү хэл мөөгөнд донтож байжээ. Др.Дрюгийн түүнийг мансуурах донгийнх нь улмаас шоундаа оролцуулахаас татгалзаж байв. Сайшаалтай нь түүний амьдрал сайхнаар эргэсэн юм. Эмчилгээний дараа эрүүл саруул амьдралыг сонгосон тэрээр топ модель шоуны 17-р улирлын үеэр шилдэг моделиудтай өрсөлдөж ялагч болсон билээ. Тэрээр 2013 онд хүү төрүүлсэн юм. Лиза одоо“Би аз жаргалтай хүмүүсийн нэг болсон” хэмээн ярьдаг.
Биеэ үнэлэгч
14-р улирлын ялагч 28 настай Анжелеа Прэстон тус шоуны бүх оддын 17-р улиралд дахин өрсөлдсөн юм. Харин улирлын зураг авалт эхлэхээс өмнө нэг жилийн хугацаанд тэрээр биеэ үнэлж байжээ. Хасагдаагүй бол тэмцээний ялагч болох магадлалтай байсан Прэстон 2014 онд Тайра Бэнксээс гурван сая доллар нэхэмжилсэн байна.
Сэтгэгдэлүүд