энтертаймент

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Таны сэтгэгдэл

1988 онд Монголын кино урлагт нэгэн гайхалтай түүхэн бүтээл мэндэлсэн нь “Мандухай сэцэн хатан“ уран сайхны кино юм.

Монголын ард түмний шимтэн үзэх дуртай тус киноны гол дүр болох Мандухай хатны дүрийг Төрийн соёрхолт, МУАЖ Н.Сувд чадварлагаар бүтээж үзэгчдийн хайр хүндэтгэл, бахархал, омогшлыг бадраасан билээ.

Төрийн соёрхолт, МУАЖ Н.Сувдын хамт тус кинонд олон чадварлаг уран бүтээлчид оролцон тоглосон нь “Мандухай сэцэн хатан“ киног илүүтэй гайхалтай, дахин давтагдашгүй түүхэн бүтээл болгож чадсан юм.

Тэдгээр уран бүтээлчдийн нэгэн тод дүр бол Мандухай сэцэн хатантай хайр сэтгэлээр холбогдож түүнийхээ төлөө тэмцсээр эцэстээ дайсагнадаг Өнөболд ван буюу МУАЖ А.Дашпэлжээ юм.

Тус киноноос хойш хамтарч кинонд тоглоогүй хоёр ардын жүжигчид маань 30 жилийн дараа УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл, УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Шинэбаяр, УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал нарын хамтран байгуулсан YB энтертайнмент“-ын дэлгэцийн анхны уран бүтээл болох “Тэрбумын хэрэг“ УСК-нд хоёр ардын жүжигчин маань гол дүрийг бүтээж байгаа юм.

Гэхдээ энэ удаад цоо шинэ өнгө төрхтэйгөөр хоёр жүжигчин маань дүр бүтээх хэдий ч мөн л адил дурлалт хосууд болох аж.

Ингээд хоёр ардын жүжигчнээ 30 жилийн дараа дахин дэлгэцнээ хамтран тоглож буйг харах гайхалтай завшаан 2018/11/16-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар тохиох ажээ.

“Тэрбумын хэрэг“ УСК-ны уран бүтээлчид:

                Зохиолч, Найруулагч:………………………….МУСТА А.Миеэгомбо

                Продюсер:…………………………………………YB энтертайнмент

                Зураг авалт, эвлүүлэг, график:…………….Dual Zet Pro Agency

                Хөгжмийн зохиолч:…………………………….Н.Тэмүүлэн

                Дууны найруулгч:……………………………….Г.Батжаргал

Дүрүүдэд:

                Төрийн соёрхолт ардын жүжигчин Н.Сувд

                Ардын жүжигчин А.Дашпэлжээ

                УДЭТ-ын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл

                УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Шинэбаяр

                УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал

                УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Одончимэг

                Жүжигчин МУСТА П.Баттөр

                “Маск продакшн”-ы жүжигчин МУСТА Д.Дэлгэрсайхан нар болон бусад чадварлаг уран бүтээлч нар оролцон тоглосон.

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

Мандухай сэцэн хатан, Өнөболд ван хоёр 30 жилийн дараа дахин дэлгэцнээ

884
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл