Чөлөөт түүхэнтертаймент

Японы Социалист намын тэргүүнийг алсан үл мэдэгдэх 17 настай хүү

0

Отояа Яамагүчи бол Японыг эргээд уламжлалт хэв маягт нь оруулахыг хүссэн. Тэр хүслээ биелүүлэхийн тулд бүхнийг хийх байсан, улс төрч Инэжиро Асанумаг 1960 оны 10 сард телевизийн мэтгэлцээнд орж байхад нь алахыг хүртэл хийсэн. Отояа Яамагүчи бол 17 настай хүү байсан ба үл мэдэгдэх нэрээр 1960 оны 10 сард Агуу Японы эх оронч нийгэмлэгийн 100 гишүүний нэгээр элссэн байдаг. Залуу хүү Японы Социалист намын тэргүүн Инэжиро Асанумаг улс төрийн мэтгэлцээн хийж байхад нь олж харсан байна.

Яамагүчи хэт өөрийн улсыг шүтэн бишрэх үзэлтэй байсан нь нөлөөлсөн байх. Инэжиро Асанума бол Японы Социалист намын төлөөлөгч байсан төдийгүй Хятад улсын коммунист удирдагч Мао Зэдуны өмнө АНУ-ыг “Хятад болон Япон улсын дайсан биш” гэж хэлсэн байдаг. Отояа Яамагүчи Асанумаг өөрийн зоргоор Япончуудын амьдралыг шийдэж байгааг нь харсан юм. Агуу Японы эх оронч нийгэмлэг нь хаант засаглалаа дэмжсээр ирсэн бол Дэлхийн 2-р дайн дууссаны дараа эзэн хаан улс төрд удаан хугацааны эрх мэдэлтэй байхаа больжээ. Энэ нийгэмлэг бол ямар нэгэн барууны дагуу Япон улсаа хөгжүүлэхийг хатуу эсэргүүцэж байлаа.

Дэлхийн 2-р дайн бараг 15 жил үргэлжилсэн ба Япон улс хэрхэн эргэн улсаа сэргээх бодлогон дээр анхаарч байв. Асанума ч мөн адил бөгөөд барууны орнуудтай гэрээ байгуулан хамтарч ажиллах аргыг бодож байсан юм. 10-р сарын тэр нэгэн өдөр Хибияа өргөөнөөс Асанума микрофоныг авч NHK телевизээр шууд гарч байв. Түүний урд маш олон хүмүүс шуугилдан байх бол цагдаагийнхан Агуу Японы эх оронч нийгэмлэгийн 100 сурагчдыг хамгаалах гэж оролдож байлаа. Гэтэл Асанума зүүн тал руугаа гайхан харах тэр агшинд Отояа Яамагүчи сургуулийн дүрэмт хувцастай гартаа ямар нэг юм барин дайран орж ирсэн юм. Энэ бол ойролцоогоо 31 см урттай самурайн сэлэм байв. 17 настай хүү түүний зүүн талаас нэг бүлэн дахин нэг удаа бүлээд гэдсэнд нь сэлмээ үлдээсэн юм. Орилоон болон хэдэн эрчүүд тайзан дээр гарч ирэв.

Отояа Яамагүчи орилон зарим улс төрчид рүү довтлох гэж оролдоно. Хүмүүс хоёр хуваагдсан ба Яамагүчигээс зугтах улс төрчид ба Асанумад түргэн тусламж хайх хүмүүс. Түргэн тусламж ирсэн боловч оройтсон байлаа. Асанума халдлага болоод цагийн дараа газар дээрээ нас барав. Отояа Яамагүчигийн зэвсгийн сонголт осол байсангүй. Тэр ёорой-доши гэх ойрын тулаанд оролцоход ашигладаг самурайн сэлэм сонгосон байв. Гэрчүүдийн мэдээллэснээр Яамагүчи үүний дараа инээмсэглэж байсан юм. Асанумагийн үхлийн дара Токиогийн Цагдаагийн газрын гадна 15000 орчим хүмүүс жагсаал хийж байв. Мэтгэлцээний үеийн аюулгүй байдал муу байсан нь Асанумаг хамгаалж чадаагүйтэй холбоотой байсан гэж цагдаа нар мэдэгдэв. Японы ерөнхий сайд Хаяато Икеда мөн тайзан дээр байсан билээ. 11 сарын 2-нд аллага болсоноос хойш гурван долоо хоногийн дараа Отояа Яамагүчи хүүхдийн хорих өрөөнд байхдаа ханан дээр шүдний оо болон цусаараа захиа үлдээн амиа хорлосон. Захиа: “Улсынхаа төлөө долоон амийг, мянган жилийг эзэн хааныхаа төлөө!” Өсвөр насны хүү ор дэрний даавуугаар өөрийгөө боомилон хороосон байна. Энэ нь самурайн ёсонд хүний амь хөнөөсөндөө уучлалт эрсэн явдал гэж үздэг байна.

CCTV-гийн Монгол хэлний сайтыг үнэлэв

Өмнөх нийтлэл

ФОТО: Өвөрмөц шийдэл

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй Чөлөөт түүх