нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

0

Аргын тооллын 10 сарын 31, Буд гараг. Билгийн тооллын 22, Найралт эх одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 7 цаг 35 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана.

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Ирэх сарын 1-нээс зарим газраар шөнөдөө -22 градус хүрнэ

Өмнөх нийтлэл

Өдөртөө 10-12 градус дулаан /10*31/

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм