нийгэм

Талийгчийн гэр бүлд 120 сарын цалинтай нь тэнцэх 76 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болжээ

0

Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг өнөөдөр өглөө эцсийн замд нь үдсэн билээ. 

ЦЕГ-ын даргын тушаалаар Цагдаагийн албаны хуулийн 86.1 зүйлийн дагуу талийгаачийн ар гэрт нь 120 сарын үндсэн цалинтай тэнцэх 76.8 сая төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгох шийдвэр гарсан байна.

Д.Батсайхан нь цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажилласан тул ирэх жил тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлж өгөөд байжээ.Талийгаач 41 настай, эхнэр, 2-14 насны дөрвөн хүүхэд, ээжийнхээ хамт ахынхаа хашаанд амьдардаг байсан аж. Иймд орон байрны асуудал шийдэж өгөхийг хотын удирдлагуудаас хүсч байжээ.

Тэгвэл өнөөдөр талийгаачийг сүүлчийн замд үдэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгээ амлажээ.

Хорт хавдартай мэт жүжиглэн 55,000 долларын хандив авчээ

Өмнөх нийтлэл

Та цахилгааны төлбөртөө эргэлзэж байгаа бол ингэж шалгуулаарай

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм