Ойр дотны хүний үхэл – ямар ч хүний хувьд амьдралынх нь хамгийн аймшигтай үе. Сэтгэлийн гүн хүртэл шархлуулах хэдий ч “тэнд” бүх зүйл хэвийн гэдгийг бид мартах ёсгүй. Тэд бүх зүйл сайн байгааг бидэнд ямар нэгэн байдлаар мэдэгдэхийг маш их оролддог байна. Ингээд биднийг орхин одсон ойр дотны хүмүүс хажууд тань байгааг илтгэх 8 шинж тэмдгийг танилцуулах гэж байна.
1. Амьтдаар дамжуулан өгөх тэмдэг Нас барагсад амьтнаар дамжуулж бидэн дээр ирдэг. Амьд амьтны энергийг ашиглан бидний өмнө гарч ирнэ, жишээ нь эрвээхий, муур, шувууд, цох… Амьтад этгээд авирлана: бидэн дээр сууна, цонхоор орж ирнэ, хашгирна, анхаарал татна …
2. Эд зүйлсээр дамжуулан харилцах Бидний замд төрөл бүрийн эд зүйлс үлдээж болно: өд, зоос, чулуу. Үүгээрээ бидний хувьд тэд байгааг илтгэх ажээ. Тэд биднийгээ мартаагүй гэдгийг бас дуулгах санаатай юм.
3. Үнэр Бид хайртай хүмүүсийнхээ үнэрийг үе үе үнэртдэг. Үнэртэй ус, тамхи, цэцэг гэх мэт таныг орхин одсон хайртай хүнийг санагдуулах тэр л үнэр. Ихэнх тохиолдолд гэв гэнэт хаанаас үнэртэж байгаа нь тодорхойгүй үнэртэнэ.
4. Дуу хөгжим Дуу хөгжмөөр дамжуулан бидэнтэй харилцдаг. Энэ нь амьдралын хүнд бэрх үед илүү мэдрэгдэнэ. Уйтгарлаж гуниглаж байхад амьддаа сонсох дуртай байсан дууг нь гэнэт сонсох хүслийг төрүүлэх ажээ.
5. Зүүдэнд ирнэ “Харилцаа”-ны хамгийн түгээмэл хэлбэр. Зүүдэнд ирэхдээ маш тод томруунаар ирэх тул хэсэгтээ зүүдийг мартаж чадахгүй. Ийм зүүд гэгээлэг, сайхан байдаг. Хэрвээ таагүй зүүд зүүдэлсэн бол таны дотоод сэтгэлд үлдсэн таагүй сэтгэл санааны үлдэгдэл юм шүү.
6. Адил тоо Тоогоор дамжуулан бидэнтэй харилцана. Та хоёрт чухал байсан тоог байнга харах – төрсөн өдөр, тэмдэглэлт ойн өдөр… Эдгээр тоонууд давтагдсан байж болно, цаг эсвэл танил газруудад байнга харагдах тоо байна.
7. Тайван байдал Биднийг орхин явсан ойр дотны хүмүүс таньтай нэг өрөөнд ганцаар үлдсэн бол та гэв гэнэт тайвширч амирлангуй болно. Энэ мэдрэмж гэв гэнэт мэдрэгдэх ажээ.
8. Бидэнтэй тоглоно Цахилгаан доголдох ч юм уу гэнэтийн зүйл болвол тэд тантай тоглож байна. Таныг завгүй эсвэл ямар нэгэн бодолд орсон байхад сэтгэлийг тань сэргээх гэж оролдож байгаа хэрэг. Ингээд тэд биднийг орхин яваагүй гэдгийг нотлохыг хичээсээр л байна.
Энэхүү жагсаалтыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж болно, гэхдээ бид түгээмэл шинж тэмдгүүдээс л дурьдлаа. Бидэнд уйтгар гунигтай байхад л тэд ихэвчлэн гарч ирдэг юм. Аар саар зүйлээр биднийг бүү зовоосой гэж хүсэж явдаг, бидэнтэй байнга цуг гэдгийг ойлгуулахыг хичээдэг юм.
Сэтгэгдэлүүд