Сэтгүүлч Т.Шинэбаярыг 48 цагийн хугацаатай баривчилсан асуудлаар Хотын дарга асан Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг цагдан хорив. ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр бий гэж бид ойлгож явав. Үгүй ээ. ҮХЦ-ийн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба байдаг юм байна. Бид харлаа. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй иргэдийг Ерөнхийлөгчийн Тамгын газар шууд ялладаг болчхож. Монгол Улсад нэг хүний дарангуйлал аль хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү. Сэтгүүлчийг сулла.
Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга гэж Я.Содбаатар намайг шахсан. Миний эрх хүрээний асуудал биш, БОЯ газрын зөвшөөрөл олгох ёстой гэхэд, тэнд асуудлыг зохицуулсан гэж надаар захирамжлуулсан.
Монгол цэргийн холбооны 22 давхар барилгын зөвшөөрлийг бас намайг дарамталж захирамжлуулсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ажлаа хийх хэрэгтэй байна” гэв.