Дэлхийн үйл явдал

Өмнөд Солонгосын банкуудыг Хятадаас хакердсан гэв

Таны сэтгэгдэл

АНУ-ын кибер аюулгүй байдлын CrowdStrike компани хэн болох нь одоогоор тогтоогдоогүй, хятад хэлээр ярьдаг байж болзошгүй нэгэн хакер Өмнөд Солонгосын хэд хэдэн санхүүгийн байгууллагын системд нэвтэрч, мэдээлэл хулгайлахдаа хиймэл оюун ухаанд (AI) суурилсан хакерын хэрэгслүүд ашигласан гэж мэдээлжээ.

Өмнөд Солонгосын санхүүгийн салбарт сүүлийн үед гарсан кибер халдлагын цаана Хятадын Гуандүн мужид амьдардаг Хятадын Технологийн Их Сургуульд суралцсан 26 настай хүн байж болзошгүй гэж АНУ-ын кибер аюулгүй байдлын CrowdStrike компани мэдээллэлдээ онцолсон байна.

CrowdStrike лхагва гарагт (АНУ-ын цагаар) нийтэлсэн тайландаа уг халдагч есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн хүртэл кибер халдлага үйлдэхдээ Хятадад хөгжүүлсэн, нээлттэй эхийн AI-д суурилсан нэвтрэлтийн тестийн хэрэгсэл болох ARTEX-ийг том хэлний загварууд (LLM)-тай хослуулан ашигласан гэж дурджээ.

Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсын хэд хэдэн санхүүгийн байгууллагад нөлөөлсөн кибер халдлагуудыг шалгаж байна. Shinhan Bank болон KB Kookmin Bank зэрэг банкууд мэдээллийн зөрчил гарсан талаар мэдээлсний дараа мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён мягмар гарагт гарсан зарим халдлагад хиймэл оюун ухаан ашигласан шинж тэмдэг илэрсэн гэж мэдэгдэж, кибер аюулгүй байдлын арга хэмжээг чангатгахыг уриалаад буй талаар бидл өмнө нь мэдээлсэн билээ.

Эх сурвалж: Korea Times

107
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

706 нийтлэл

Сэтгэгдэл бичих