УИХ дахь намын бүлгүүд 10:00 цагаас ээлжит хурлаа хийнэ. Мөн Төсөв, Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар төлөвлөжээ.

Өнөөдөр 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. УИХ төсвийн тодотголоо яаралтай батлах шаардлага үүсээд байна. Учир нь, ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс төсвийн тодотголыг хэрэгжүүлж эхлэх юм.