нийгэм

Цас орсны улмаас гурван цагт 200 гаруй зам тээврийн осол бүртгэгджээ

Таны сэтгэгдэл

Хүйтний улирал эхэлж, цас орсонтой холбоотойгоор авто замд халтиргаа гулгаа үүсэж, зам тээврийн осол гарч байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны хошууч Г.Отгонтамир “Өнгөрсөн шөнө орсон цасны улмаас 07:00-10:00 цагийн хооронд 200 гаруй зам тээврийн осол бүртгэгдээд байна. Ослын дийлэнх шалтгаан нь жолооч нар өвлийн дугуйгаа солиогүйгээс болж байна. Зарим жолооч нар дөрвөн улирлын дугуйтай учраас өвлийн дугуй авах шаардлагагүй гэж үздэг. Гэвч манай орны цаг агаар, замын нөхцөлд дөрвөн улирлын дугуй тохиромжгүй.

Өнгөрсөн шөнө ихэнх аймагт цас орсон байна. Иймд холын замд, ялангуяа даваа гүвээгээр зорчих гэж байгаа жолооч нар өвлийн дугуйгаа сольж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна” гэлээ.

57
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

664 нийтлэл

Сэтгэгдэл бичих