улс төр

М.Мандхай: Харамсалтай нь ирц хүрээгүй учраас сонсгол үргэлжлэх боломжгүй боллоо

Таны сэтгэгдэл

ХАА-н салбарт төрөөс олгож буй татаас, урамшууллын хэрэгжилтийн сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хуралдсангүй.

Энэ талаар хуралдаан даргалагч М.Мандхай “УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 31.1-т байнгын болон дэд хорооны гишүүдийн олонх хүрэлцэн ирснээр хяналтын сонсголыг хүчинтэйд тооцдог. Одоогийн байдлаар нийт 29 гишүүнээс 12 гишүүн ирцэнд орсон буюу 41.4 хувийн ирцтэй, ирц сонсгол эхлүүлэхэд хүрсэнгүй.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт сүүлийн 18 жилийн хугацаанд татвар төлөгчдийн мөнгийг зарцуулсан. Энэ мөнгийг хэрхэн үр дүнтэй зарцуулсан бэ гэдгийг улстөржүүлэхгүйгээр нээлттэй ярилцах байсан. Өнгөрсөн 157 хоногийн хугацаанд сонсгол зохион байгуулахаар есөн гишүүнтэй ажлын хэсэг, хөндлөнгийн шинжээчид ажилласан. Төрөөс санхүүжилт аваад сайн явж байгаа аж ахуйн нэгжүүдийг ярих байсан. Саар явж байгаа нь ч, санхүүжилтээ зориулалтын бусаар зарцуулсан аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн асуудлыг ч ярих байлаа. Гэтэл ирцэндээ орохгүй байгаа гишүүд сонсголыг хойшлуулж байна. Сонсголыг эхнээс нь хойшлуулах, болиулах саналыг нэр бүхий гишүүд гаргаж байсан. Өнөөдөр ирцийг албаар бүрдүүлэхгүй байх сонирхол зарим УИХ-ын гишүүдэд байна гэж хардаж байна” гэв.

60
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

664 нийтлэл

Сэтгэгдэл бичих