нийгэм

Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэлтийг түр зогсооно

Таны сэтгэгдэл

Цаг агаар сэрүүсч байгаатай холбоотойгоор газрын хөрс, далангийн өнгөн хэсэг хөлдөж, ус чийг ихээр хуримтлагдасанаар авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурчээ. Тиймээс аравдугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байгааг Зам тээвэр хөгжлийн төвөөс мэдээллээ.

Дээрх хугацаанд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээвэрлэлт хийж авто зам, замын байгууламжид хохирол үүсгэсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хуулийн дагуу хохирлыг барагдуулах аж. 

40
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

653 нийтлэл

Сэтгэгдэл бичих