улс төр

Монголд бизнес эрхлэгчдийн ИТГЭЛ ямар түвшинд байна вэ?

Таны сэтгэгдэл

Бизнесийн нөхцөл байдал сар бүр хэрхэн өөрчлөгдөж байгааг бизнес эрхлэгчдийн бодит туршлага, хүлээлтэд тулгуурлан хэмждэг “Бизнес Пульс” судалгааны эхний үр дүн гарлаа.

8-р сарын судалгааны дүнгээр борлуулалт, ашигт ажиллагааны бууралт, санхүүжилт болон зардлын дарамт бизнесүүдийн гол сорилт болж байгааг харууллаа. 🔗Дэлгэрэнгүй үр дүнтэй эндээс танилцаарай.

https://shorturl.at/cuNlQ

Харин 9-р сард бизнесийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөв? Энэ сарын судалгаагаар бизнесийн итгэл, борлуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон зардлын дарамтын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэмжихийн зэрэгцээ төсвийн тэлэлт бизнесийн орчинд хэрхэн нөлөөлж байгааг тодруулна.

“Бизнес Пульс”-д оролцсоноор та:

Өөрийн салбарын нөхцөл байдлыг нийт бизнесийн орчны үзүүлэлттэй харьцуулж харах

Сар бүрийн индекс, судалгааны үр дүнг хамгийн түрүүнд хүлээн авах

Бизнес эрхлэхэд тулгарч буй бодит хүндрэл, хэрэгцээгээ нэрээ нууцлан бодлогын түвшинд хүргэх тогтмол сувагт нэгдэх боломжтой.

9-р сарын “Бизнес Пульс” судалгаанд оролцох:

https://ee.kobotoolbox.org/x/aOlxLT7E

40
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

648 нийтлэл

Сэтгэгдэл бичих