Гудамжинд хүүгээ эрхлүүлэх аавын зураг цахим орчинд багагүй хандалт авч аав хүү хоёрт туслах хүсэлтээ олон хүмүүс илэрхийлжээ.
Үүний дагуу “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал” фэйсбүүк группын залуус тэднийг олж уулзсан бөгөөд гэрт нь очиж дэлгэрэнгүй мэдээлэл авсны дараа тэдэнд туслах хандивын аяныг зохион байгуулах юм байна.
Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг залуу эхнэр хүүхдийн хамт хадмынхаа хашаанд амьдардаг аж. Залууд туслах сайхан сэтгэлт Монголчууд цөөнгүй байдаг ч ажилд оруулж өгсний маргааш нь ажлаа хаяад явсан талаар мэдээлжээ. Мөн хүүг цэцэрлэгт оруулж өгсөн боловч цэцэрлэгт нв хүргэж өгдөггүй учир цэцэрлэгээсээ гарсан гэнэ.
Ямартай ч хүүтэйгээ эрхлэн тоглох уг залуу согтууруулах төрлийн зүйл хэрэглэдэггүй гэжээ.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд