нийгэм

Нийслэлд намрын мод тарилт есдүгээр сарын 26-наас эхэлнэ

Таны сэтгэгдэл

Нийслэлийн хэмжээнд энэ жилийн намрын мод тарилтыг есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл зохион байгуулж, нийт 1.3 сая мод тарихаар төлөвлөжээ.

Намрын мод тарих өдрийн нээлт есдүгээр сарын 27-ны 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Иргэдийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо оролцохыг уриалж байна. Мод тарих ажлын хүрээнд нийслэлийн ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс, агаарын бохирдлыг бууруулах, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсөн байна. Үүнээс одоогоор 280 га талбайд мод тарилт, ойжуулалтын ажил хийжээ. Мөн тус хүрээлэнд 30 төрөл зүйлийн 181 мянган мод тарьснаас 97.8 хувь нь амжилттай ургаж, ургалтын үзүүлэлт өндөр байгаа талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

3
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

639 нийтлэл

Сэтгэгдэл бичих