Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хуваарь ёсоор өнөөдөр 14 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг товложээ. Үүний өмнө 10 цагаас УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдах юм.
Өнөөдрийн хуралдаанаар
Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах
· Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/
· Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн 2026.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
· Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/
· Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ.
Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлж улмаар МАН-ын Удирдах зөвлөл дэмжсэн. Баасан гарагт уг томилгоог УИХ-д танилцуулах байсан ч гишүүдийн ирц бүрдээгүй тул өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.