улс төр

Д.Мурат, Д.Гантулга нарыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзлээ

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг түтгэлзүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон 14 гишүүн нууцаар санал өгсөн. Санал өгсөн УИХ-ын гишүүдийн 7 нь тэднийг түтгэлзүүлэхийг дэмжсэн бол 7 нь дэмжээгүй байна. Гишүүдийн санал тэнцсэн нь түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж буй шийдвэр юм.

Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж уг асуудлыг мөн хэлэлцэнэ. Улмаар асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар эцийн байдлаар шийднэ. Ингэхдээ нууц санал хураалт явуулах юм.

807
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл