спорт

Монгол Улс олимпийн таеквондогийн пүмсэ төрлөөр дэлхийн аваргатай боллоо

Таны сэтгэгдэл

БНСУ-ын Чүнчон хотноо олимпийн таеквондогийн Пүмсэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж 83 орны 2800 гаруй тамирчин өрсөлдөж байна.

Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчдаас өсвөр үеийн холимог хосын төрөлд Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүллээ.

Монголын тамирчид хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ-ын тамирчдыг тус тус ялж, финалд Тайландын хосыг ялснаар алтан медалийн эзэд болжээ.

Ийнхүү Монгол Улсын Пүмсэ шигшээ баг дэлхийн дэвжээнд алтан медаль хүртэж, Монголын таеквондогийн түүхэнд шинэ амжилттай боллоо.

14
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

602 нийтлэл

Сэтгэгдэл бичих