спорт

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Таны сэтгэгдэл

“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн фестиваль зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Шөнийн гүйлтийн фестиваль есдүгээр сарын 26-нд Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Шөнийн марафоныг уламжлалт замын гүйлтээс гадна DJ, тайзны үзүүлбэр, хөгжмийн хөтөлбөр болон хотын шөнийн уур амьсгалыг хослуулсан фестивалийн хэлбэрээр зохион байгуулна. “Night Marathon Ulaanbaatar 2026” нь олон улсын шөнийн гүйлтийн чиг хандлагыг Улаанбаатар хотын онцлогтой хослуулах онцлогтой юм.

Оролцогчид өөрийн бэлтгэл, сонирхолд тохируулан 5, 10, 21 километрийн зайнаас сонгон оролцох боломжтой. Бүх зайд Timing Chip бүхий дугаар ашиглаж, оролцогчдын албан ёсны гүйлтийн хугацааг бүртгэнэ. “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийн  бүртгэл nightmarathon.mn цахим хаягаар хийж байгаа бөгөөд есдүгээр сарын 20-нд дуусна. Мөн энгэрийн дугаар болон мерчийг есдүгээр сарын 23–24-нд тараахаар зохион байгуулагчид төлөвлөжээ.

Тус фестиваль зөвхөн гүйлтийн тэмцээнээр хязгаарлагдахгүй бөгөөд хотын шөнийн соёл, хөгжим, спорт, оролцогчдын нэгдсэн туршлагыг бий болгоход чиглэж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

12
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

601 нийтлэл

Сэтгэгдэл бичих