спорт

Б.Баасанхүү, Ө.Бямбасүрэн нар мөнгө, хүрэл медаль хүртлээ

Таны сэтгэгдэл

“Лос Анжелес 2028” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох олон улсын цуврал тэмцээн болох “Будапешт их дуулга 2026” тэмцээн эхэллээ.

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг жинд Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, МУГТ Б.Баасанхүү хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ.

Мөн эмэгтэйчүүдийн -48кг жингийн тамирчдад Монгол Улсаас Унгар улсад суугаа элчин сайд Н.Энхтайван шагнал гардуулж, тэмцээнд оролцож буй тамирчдад амжилт хүсэн гарын бэлэг гардуулав.

22

Сэтгэгдэл бичих