улс төр

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо

Таны сэтгэгдэл

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар Ерөнхий сайд Н.Учрал “Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хүрээнд 12.5 тэрбум төгрөгийн жилийн цалинг хэмнэх, 25 байгууллагын нэгтгэж, өөрчлөх зохион байгуулах, жилд нийт 30 тэрбум төгрөгийн цалин, бусад урсгал зардлыг хэмнэх, төсвөөс 25 байгууллагыг гаргаж, бие даалгах, 108-324 орон тоог оновчлох хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо. Төрийн өмчит компанийн хууль их хурлаар батлагдсантай холбоотойгоор 25 байгууллагыг төсвөөс гаргаад, 30 хувийг цомхотгоод, нийтийн үйлчилгээний зориулалт бүхий төрийн өмчит компани болгож статусыг өөрчлөх шийдвэрийг гаргаж байна” гэв.

7
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

535 нийтлэл

Сэтгэгдэл бичих