Төв цэнгэлдэх хүрээлэнд өнгөрсөн наймдугаар сарын 8-нд болсон “The HU” хамтлагийн тоглолтын дараа тус хүрээлэнгийн тоглолт, үйл ажиллагаа хариуцсан захирал, дуучин A COOL буюу Б.Анхбаяр нь шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчид эсэргүүцэл үзүүлж, биед нь халдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл Б.Анхбаярыг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” буюу Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн дагуу зургаан сараас гурван жил хүртэл хорих ялтай зүйл ангиар шалгаж эхэлжээ. Улмаар түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн байна.