И-Монголиа системийн нэмэлт хэсэгт байрлах НЭЭЛТТЭЙ ПАРЛАМЕНТ цэсийн УИХ таныг сонсож байна хэсгээр дамжуулан иргэд хэрэгжилт хангалтгүй байгаа хуулиудын талаар саналаа илгээх боломжтой болсон. Тэгвэл иргэдээс ирж буй асуудал эхнээсээ шийдэгдэж эхэлсэн талаар УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэгдсэн ба иргэдийн өдөр тутмын хэрэглээний төлбөрүүд болох үүрэн холбоо, цахилгаан, дулаан, ус болон бусад хэрэглээний төлбөрийн мэдээлэл зээлийн оноонд сөргөөр нөлөөлөхгүй болжээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргаас Монголбанканд өгсөн чиглэлийн дагуу хэрэглээний төлбөрөөс болж зээлийн оноо нь буурсан 700 ОРЧИМ МЯНГАН ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХАР ЖАГСААЛТААС бүрэн чөлөөгдөхөөр болсон байна.
Ингэснээр цаашид ч үүрэн холбоо, ус, тог, дулаан зэрэг бусад бүх хэрэглээний төлбөрүүд зээлийн оноонд нөлөөлхөөргүй болж байгаа гэсэн үг юм. Түүнчлэн Монголбанк бусад зээлийн мэдээллийн талаарх журмаа иргэдэд ээлтэй байхаар шинэчилж удахгүй үр дүнгээ танилцуулахаар болоод байна.