улс төр

С.Амарсайхан: Иргэд дахин орон сууцны залиланд өртөхгүй байхад анхаарч хууль эрх зүйн шинэчлэл хийнэ

Таны сэтгэгдэл

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан орон сууц захиалж хохирсон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн хийж буй ажил, явц, үр дүнгийн талаар танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

Хохирсон иргэд;

-Хууль, шүүхийн байгууллагаас иргэдийг хохироосон бүх аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг бүрэн шалгаж, хэн нэгний танил тал, албан тушаал, нөлөөллөөс үл хамааран хуулийн дагуу шударга, тэгш хариуцлага тооцох;

-Хохирсон иргэдийн төлөөллийг дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулж, ажлын явц, шийдвэрийн талаар тогтмол мэдээлэл өгч, хамтран ажиллах;

-Барилгын ажил тодорхой хэмжээнд явагдсан боловч хөрөнгө, санхүүжилтийн шалтгаанаар зогсонги байдалд орсон төслүүдэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, барилгыг ашиглалтад оруулах;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах;

-Хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалж, учирсан хохирлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэн барагдуулах гэсэн санал дэвшүүлэв.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Цаашид ажлын хэсэг иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг барагдуулах, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн ажиллагааг эрчимжүүлж ажиллана. Мөн иргэд дахин орон сууцны залиланд өртөхгүй байхад анхаарч хууль эрх зүйн шинэчлэл хийж, урьдчилан сэргийлэх, нэгдсэн цахим системд холбох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэлээ.

3
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

470 нийтлэл

Сэтгэгдэл бичих