НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өчигдөр албан ёсоор эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуралтай холбоотой сонирхолтой тоон мэдээллийг танилцуулья.

Энэ сарын 17-ны байдлаар 167 улсын төлөөлөгч Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

Мөн өдрийн байдлаар UNCCD COP17-ын Цэнхэр бүсэд 15 107 хүн бүртгүүлж, давхардсан тоогоор нийт 23 162 удаагийн нэвтрэлт бүртгэгдэж, 1355 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.

Зочид буудлуудад нийт 9736 өрөө-хоногийн захиалга хийгдэж,

Хурлын талбайн эрүүл мэнд, аюулгүй байдал болон үйлчилгээний хүрээнд 49 хүн анхны тусламжийн үйлчилгээ авч,

Эд зүйлээ мартсан, гээсэн 20 тохиолдол бүртгэгдсэн бол галын болон аюулгүй байдалтай холбоотой дуудлага бүртгэгдээгүй байна.

8 дугаар сарын 18-ны байдлаар COP17-д ойролцоогоор 283 хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлсөн 704 сэтгүүлч магадлан итгэмжлэгдээд байна. Үүнээс 584 нь Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын, 120 нь олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид юм.

Магадлан итгэмжлэгдсэн сэтгүүлчдээс 527 хүний үнэмлэхийг хэвлээд байна. Үүнээс 496 нь Монголын хэвлэл мэдээллийн, 31 нь олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид бөгөөд БНХАУ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид мөн багтжээ.

COP17-ын бүртгэл, зочин төлөөлөгчдийн хөдөлгөөн болон хурлын талбайн үйлчилгээ, зохион байгуулалтын мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэн гарна.