нийгэм

ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаанд сошиал сүлжээ, цахим групп чат ашиглахыг хориглолоо

Таны сэтгэгдэл

Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ, голчлон хэрэглэдэг Фэйсбүүк болон цахим групп чат ашиглахыг хориглолоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хэрэгжүүлэх уг зохицуулалтыг есдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөх юм. Энэхүү шийдвэр нь сурагчдыг үе тэнгийн дээрэлхэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, мөн сурагчдын дүн, үнэлгээ болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд задруулахгүй байх зорилготой аж.

Ингэснээр сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо Фэйсбүүк зэрэг сошиал сүлжээ, групп чат зэрэг олон нийтийн сүлжээний оронд өөрийн байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны цахим платформыг ашиглах юм.

Өөрөөр хэлбэл, багш, сурагч, эцэг эхийн хоорондын сургалтын мэдээлэл солилцоо, даалгавар, үнэлгээ зэрэг үйл ажиллагааг албан ёсны, аюулгүй цахим орчинд зохион байгуулахаар боллоо.

48
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

448 нийтлэл

Сэтгэгдэл бичих